top of page

Сайн чанарын агааржуулах хоолой ашигласнаар эрчим хүч хэмнэх боломжтой


Орчин үед хүмүүс албан тасалгаа, ахуйн орчны агаарын чанарт онцгой анхаарал хандуулах болсон.  Гэвч дотоод орчны агаар сэлгэлтийг сайжруулж, эрчим хүчний хэмнэлт бий болгохын тулд зайлшгүй чанартай агааржуулах хоолой ашиглах ёстой гэдгийг төдийлөн мэддэггүй. Тодруулбал, барилгын агааржуулалтын систем сайн ажиллах гол үндэс нь чанартай агааржуулах хоолой суурилуулах явдал юм.


Агааржуулах хоолой нь барилгын дотоод агаарын урсгалыг зохицуулах замаар халаах, хөргөх, агаар сэлгэх үүрэг гүйцэтгэдэг. Гэвч чанаргүй түүхий эдээр хийсэн агааржуулалтын хоолой ашиглах, суурилуулалтын алдаа гаргах зэргээс шалтгаалан эрчим хүчний зарцуулалт нэмэгдэж, дотоод орчны агаар сэлгэлт мууддаг байна.



Яагаад агааржуулах хоолойн чанарт анхаарал хандуулах ёстой вэ?


  • Дотоод орчны агаарын чанарыг хадгалах: Чанартай агааржуулалтын хоолой нь дотоод орчин дахь хортой нэгдэл, чийг, харшил үүсгэгч болон нүүрстөрөгчийн давхар ислийг цэвэрлэн, эрүүл орчныг бүрдүүлдэг. ДЭМБ-аас дотоод орчны агаарын бохирдлоос шалтгаалсан амьсгалын замын өвчний улмаас жилд 4.3 сая хүн нас бардаг гэж мэдээлжээ.

  • Эрчим хүчний хэмнэлт: АНУ-ын Эрчим Хүчний Яамны мэдээлснээр, буруу суурилуулсан эсвэл арчилгаа хангалтгүй хоолойнууд нь халаалт, хөргөлтийн үед ашиглагддаг эрчим хүчний үр ашигтай зарцуулалтыг 30%-иар бууруулдаг аж.

  • Тав тух: Загвар болон суурилуулалтын алдаатай хоолой нь дотоод орчны температурын тэнцвэрийг алдагдуулдаг. Чанартай, зөв суурилуулсан агааржуулалтын систем нь оршин суугчдын тав тухыг хангаж, агаар сэлгэлтийн системийн ачааллыг бууруулдаг байна.

 

Харин “МАК Евро Венти” үйлдвэр эдгээр шаардлагуудад нийцсэн, өндөр чанарын дөрвөлжин  болон дугариг агааржуулах хоолой үйлдвэрлэн дотоодын зах зээлд нийлүүлж байна. Тус үйлдвэрийн бүтээгдэхүүн нь   агааржуулалтын хоолойн бат бөх байдал, даралт авах чадвар, битүүмжлэл, дагалдах хэрэгслүүдэд тавигдах EN Евро стандартуудыг бүрэн хангасан аж. Энэхүү үйлдвэр ХБНГУ-ын Spiro international, Швейцарын Schroder компанийн бүрэн болон хагас автомат төхөөрөмжөөр тоноглогдсон юм. Түүнчлэн бүрэн цайрдсан, ган материалаар үйлдвэрлэсэн агааржуулалтын хоолой нь уушгины өвчлөлийн томоохон шалтгаан болох хөгц, мөөгөнцөр, бактери дотоод орчинд үржихээс сэргийлдэг юм байна. Европ стандартын автомат тоног төхөөрөмжөөр үйлдвэрлэдэг хүнээс шалтгаалах хүлцэх алдаагүй агааржуулах хоолой нь хэрэглэгчдэд дараах давуу талыг  бий болгож байгаа юм. Үүнд:

-          Битүүмж маш сайн, агаар сийгэлт байхгүй

-          Дуу чимээ хамгийн бага

-          Эдэлгээ удаан

-          Чийгт тэсвэртэй, зэврэхгүй

-          Өнгө үзэмж цэвэрхэн

-          Хүлцэх алдаа хамгийн бага

-          Хэмжээсийн өргөн сонголттой



bottom of page