top of page

МАК Евро Цемент үйлдвэр үйлдвэрлэлд ашигласан усны 30 хувийг дахин ашиглаж байна

Жилд 1 сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай Европ технологийн MAK Eurocement үйлдвэр усны хэрэглээндээ 30%-ийн бодит хэмнэлт гаргаж байна.

Мөн үйлдвэрлэлд ашиглахаар зөвшөөрөгдсөн хэмжээнээс 60 хүртэлх хувиар бага ус ашиглаж байгальд ээлтэй үндэсний үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлж байна.


MAK компани НҮБ-ын #bethechange уриалгад нэгдэж ажилтнуудын эрүүл мэнд, амьдралын чанарт чухал ач холбогдолтой усны чанар, эрүүл ахуйн асуудлаар мэдлэг түгээх сургалтууд хийж, ундны усны чанар, эрүүл ахуйг сайжруулах санал санаачлагад уриалах, түүнийг шийдвэрлэх ажлуудыг хийж эхлээд байна. Усаа хэмнэж өөрчлөлтийг өөрөөсөө эхлүүлцгээе 💧💦




bottom of page