top of page
Search

Амины орон сууцныхаа дулаан алдагдлыг 10-30% бууруулах боломж: Асгамал дулаалга

Дэлхийн дулаарал, цаг уурын өөрчлөлт, технологийн дэвшлийн нөлөөгөөр сүүлийн жилүүдэд пассив буюу эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны эрэлт, хэрэгцээ, үнэ цэн улам өсөж байна. Арилжааны банкууд ч эрчим хүчний хэмнэлттэй, утаагүй амины орон сууцанд ердийн нөхцөлөөс бага хүүтэй тусгай нөхцөлтэй зээл олгох болов.


Пассив хаус гэж юу вэ?

Барилгын хийц, байршил, материалын бүтцээр дамжуулан дулаан хүлээн авах, хадгалах, агаарын солилцоо маш сайн байхаар төлөвлөсөн ашиглалтын зардал бага байх зохицуулалттай байшинг пассив хаус гэнэ. Өөрөөр хэлбэл, байшин барихад ашигласан материал бүр нь дулааныг хадгалах, дамжуулах, эрчим хүч хэмнэх зохицуулалттай байх шаардлагатай гэсэн үг юм. Энэ нь алсдаа байшин эзэмшигчдэд эдийн засгийн асар өндөр ач холбогдолтой. Энэ төрлийн барилга нь ердийн байшинтай харьцуулахад дулаан алдагдал нь даруй 90% бага байдаг.


Шалны дулаан алдагдлыг бууруулах боломж

Барилгын дулаан алдагдалд зөвхөн ханын зузаан, хаалга, цонхоо сайн дулаалсан эсэх нь нөлөөлдөггүй. Тодруулбал, амины орон сууцны дулаан алдагдлын 10-30% нь шалнаас хамаардаг. Хамгийн хямд өртгөөр дулаан алдагдлаа шийдэх боломж бол асгамал дулаалга юм. МАК Евро Блок үйлдвэрийн зах зээлд нийлүүлж буй энэхүү бүтээгдэхүүн нь хямд бөгөөд шал, дээврийн дулаан алдагдлыг бүрэн шийдвэрлэдгээрээ давуу талтай.




Хэрэглэгчдэд дараах давуу талыг бий болгоно. Үүнд:

-          Шалнаас шалтгаалах дулаан алдагдлыг бүрэн шийднэ

-          Хүний биед сөрөг нөлөө үзүүлэхгүй

-          Хүний гишгэлтээр хөдөлгөөнд орохгүй

-          Галд тэсвэртэй

-          Чийгийг өөртөө шингээнэ

-          Хорхой шавжид идэгдэхгүй




МАК-ийн асгамал дулаалгыг юугаар хийдэг вэ?

МАК Евро Блок үйлдвэрийн зах зээлд нийлүүлж буй асгамал дулаалгыг гуравдугаар сортын евро блокоор үйлдвэрлэдэг. Энэхүү бүтээгдэхүүний чийгийг өөртөө шингээн “амьсгалах” чадвар нь Монгол орны эрс тэс нөхцөлд нэн тохиромжтой.




 

 

 
 
bottom of page