top of page

Хуурай аргын цемент гэж юу вэ?

Аливаа бүтээн байгуулалтын хамгийн чухал түүхий эд, материалуудын нэг нь цемент. Гэвч цементийг зүй зохистойгоор сонгож хэрэглэхгүй бол байгаль орчин болон хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө ихтэй бүтээгдэхүүн юм. Судалгаанаас үзэхэд дэлхийн нийт нүүрсхүчлийн давхар ислийн ялгарлын 8%-ийг цементийн үйлдвэрлэл бий болгож, эрчим хүч, ус, түүхий эдийн хэрэглээний томоохон хэсгийг бүрдүүлж байна. Иймд үйлдвэрлэгчид цементийн үйлдвэрлэлийн хүрээлэн буй орчинд үзүүлж буй сөрөг нөлөөллийг бууруулах чиглэлд идэвхтэй судалгаа шинжилгээ хийж, тодорхой дэвшлүүд гарсны нэг томоохон ололт нь хуурай аргын цементийн үйлдвэр юм. 


Хуурай технологи нь үйлдвэрлэлийн 4 үе шат болох түүхий эд бэлтгэх, чулуунцар шохойжуулах, цемент нунтаглах, цемент савлах процесс бүрт усны ашиглалтыг хамгийн бага түвшинд хүргэснээр Үе шат бүр нь дотроо нунтаглах, хатаах, халаах, бэхжүүлэх, хөргөх зэрэг өөр хоорондоо ялгаатай аргыг ашиглан материалын чийгийн агууламжийг бууруулж өгснөөр уламжлалт буюу нойтон технологитой харьцуулахад өчүүхэн гэж хэлж болох усыг үйлдвэрлэлд ашиглаж байна.


Хуурай технологийн давуу талууд:

  • Түүхий эдэд агуулагдах усыг ууршуулахын тулд халаах шаардлагагүй болсноор түлшний хэрэглээг багасгаж, үйлдвэрлэлийн явцад ялгарах СО2-ыг 40% хүртэл бууруулсан. 

  • Усыг багасгах тусам цементийн чанар гүйцэтгэл сайжирдаг тул энэхүү технологиор үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн нь илүү бат бөх, нэвчилт багатай болсон. 

  • Байгаль орчин талаас усны нөөцийг хамгаалж, усны бохирдлыг бууруулдаг. 

  • Үйлдвэрлэлийн шатаах процесст биомасс, үйлдвэрлэлийн дайвар бүтээгдэхүүн зэрэг олон төрлийн түлш, түүхий эдийг ашиглах боломжийг олгож, цементийн үйлдвэрлэлийн өртөг, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг бууруулах боломжтой.


Хуурай технологи нь 1950-иад онд үүсэж хөгжсөн бөгөөд өнөөдөр ихэнх хөгжингүй орны гол технологи болоод буй. Гэсэн хэдий ч хөрөнгө оруулалтын хязгаарлагдмал байдал, өртөг өндөр зэрэг шалтгааны улмаас хөгжиж буй орнуудад уг технологи нь гол өргөн хүрээнд нутагшиж амжаагүй байна. 


Монголын Алт МАК компани 2018 онд Дорноговь аймгийн Даланжарган сумын нутагт Монгол Улсын анхны хуурай аргын цементийн үйлдвэрийг ашиглалтад оруулсан бөгөөд жилд 1 сая тон хуурай технологийн цемент үйлдвэрлэж, дотоодын хэрэглээний 40 гаруй хувийг дангаараа хангаж байна. Байгаль орчинд ээлтэй, хүний эрүүл мэндэд, сөрөг нөлөөгүй Европ стандартын шаардлагад нийцсэн уг цемент нь нунтаг чанар, барьцалдах чадвар өндөр тул дотоодын зах зээлд эрэлт ихтэй байдаг юм. 


МАК Евро Цементийн үйлдвэр нь усны хаягдалгүй гэдгээрээ онцлог бөгөөд үйлдвэрлэлд ашиглахыг зөвшөөрсөн хэмжээнээс 2 дахин бага ус хэрэглэж байна. 


bottom of page