top of page

Ган агааржуулалтын хоолойн давуу талууд

Сүүлийн үед барилга, орон сууцны агааржуулалтын шийдэл чухал болохыг хэрэглэгчид ухаарч, өндөр ач холбогдол өгөх болжээ. Учир нь агааржуулалтын систем нь хүний нүднээс далд хэсэгт суурилагддаг тул тэр бүр хяналт тавих боломжгүй байдаг бөгөөд засвар үйлчилгээг ойр давтамжтай хийхэд бэрхшээлтэй байдаг. Иймд удаан эдэлгээтэй, чанартай материалаар бүтээсэн агааржуулалтыг хоолойг сонгож, ашиглах шаардлагатай юм. 


Тиймээс орчин үеийн агааржуулалтын системийн тэргүүлэх сонголтуудын нэг нь ган хоолой болж буй. Гангийн бат бөх чанар болон галд тэсвэртэй байдал нь томоохон барилга байгууламжид ихээхэн тохиромжтой сонголт болоод байна. Ган агааржуулалтын хоолойг ашигласнаар барилгын доторх агаарын чанар сайжирч, тав тухтай, эрүүл орчныг бүрдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг аж. 


МАК Евро Венти агаар сэлгэлтийн хоолойн үйлдвэр нь Монгол орны эрс тэс уур амьсгалд тохирсон, өндөр чанар, удаан эдэлгээтэй, өнгө үзэмж сайтай ган агаар сэлгэлтийн хоолойг зах зээлд шинээр танилцуулаад удаагүй байна. 


Ган агаар сэлгэлтийн хоолойн давуу талууд: 

  • Бат бөх, тэсвэртэй чанар: Гангийн хатуу чанар, даац сайтай байдал нь агаар сэлгэлтийн хоолойд ихээхэн давуу тал үүсгэдэг. 

  • Галд тэсвэртэй: Аюулгүй байдлын үүднээс ган агааржуулалтын хоолой нь барилгын агаар сэлгэлтийн системд ашиглах хамгийн найдвартай сонголт болдог. 

  • Зэврэлтэд тэсвэртэй: Гангийн гол эрсдэл нь зэврэлт юм. МАК Евро Венти агаар сэлгэлтийн хоолой нь зэврэлтээс хамгаалах тусгай цайрын түрхлэгтэй ганг үйлдвэрлэлдээ ашиглаж байна. Энэ нь мөн өнгө үзэмжийг нэмэгдүүлдэг учир ил суурилуулах боломжтой. 

  • Хэлбэр хэмжээний өргөн сонголт: Ган агаар сэлгэлтийн хоолойг ямар ч хэмжээгээр, бүх төрлийн барилга байгууламжид зориулан үйлдвэрлэх боломжтой тул хэрэглэхэд тохиромжгүй барилга гэж үгүй.

  • Дуу чимээ бага: МАК Евро Венти агаар сэлгэлтийн хоолойд нэмэлтээр тохируулсан босоо, хөндлөн хэрээс нь дуу чимээг бууруулдаг.  


bottom of page